БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуурын 1.2 хувилбар гарлаа
2014-02-14 23:53:44
|
Эрхэм
хэрэглэгч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилэхийн зэрэгцээ
“Болор” алдаа шалгуурын V1.2 хувилбар гарсныг баяртайгаар сонордуулъя.
Энэхүү шинэчлэгдсэн хувилбар нь өмнөх хувилбаруудад гарч байсан алдаа
дутагдлыг засаж, хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг сайтар тусган
сайжруулсан хувилбар болсон гэдэгт бид итгэж байна. Та бүхэн шинэ
хувилбараа үнэ төлбөргүй татаж авч хэрэглэнэ үү.
Ийнхүү таны байнгын
туслах тогтмол шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур –
“шинэчлэл шалгах” товчоор програмаа шинэчлэнэ үү. Нарийвчилсан
жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү. |
|
БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуурын 1.1 хувилбар гарлаа
2013-12-17 21:35:16
|
Эрхэм та бүхэнд “Болор” алдаа шалгуур мэндчилж байна.
“Болор” алдаа шалгуурын чухал давуу тал болох байнгын шинэчлэл энэхүү V1.1 хувилбараас эхлэн хүрч байна.
V1.1 хувилбарт үгийн санд нэмэлт хийж, зарим үйлдлийг сайжрууллаа.
Түүнчлэн, сэтгэл тавьж хүсэлт илгээсэн хэрэглэгчдийн саналыг тусгаснаа
мэдэгдэхэд таатай байна. Таны хүсэлтийг үргэлж талархан хүлээн авахаа
энэ дашрамд илэрхийлье.
Ийнхүү таны байнгын туслах тогтмол
шинэчлэгдэж байх болно. Та “Болор” алдаа шалгуур – “шинэчлэл шалгах”
товчоор програмаа баяжуулна уу. Нарийвчилсан жагсаалтыг http://spell.bolorsoft.com/15 хуудаснаас үзнэ үү.
Санасан сайн үйлс тань саадгүй бүтэхийг хүсье. |
|
Болорсофт ХХК-н хаяг өөрчлөгдлөө
2013-12-02 15:20:19
|
Ажилчдын
тохь тух, ажиллах орчныг улам сайжруулах үүднээс бид байраа томруулж,
шинэ байранд 2013 оны 12-р сарын 1-нд нүүж орлоо. Тиймээс манай хаяг
дараах байдлаар өөрчлөгдөв.
Манай шинэ хаяг:
Сэлбэ хотхоны 40/4 байр, Д2 тоот
Сүхбаатар дүүргийн 7-р хороо (11-р хороолол),
Улаанбаатар хот
Утас болоод бусад холбоо барих хэрэгсэл өөрчлөгдөөгүй болно. |
|
БОЛОР зөв бичгийн алдаа шалгуур гарлаа
2013-11-29 21:03:31
|
Энэхүү Болор
толь бичгийг зохиосон Болорсофт компанийн зүгээс та бүхэндээ Болор алдаа
шалгуур хэмээх шинэ бүтээгдэхүүнээ гаргаснаа зарлахад таатай байна. Тус
бүтээгдэхүүн маань яг энэ цаг мөчөөс эхлэн онлайн худалдаанд гарч
хэрэглэгч та бүхэнд хүрч эхэллээ. Энэхүү шалгуур нь кирил монголоор
бичсэн аливаа баримт бичвэрүүдийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж
буй монгол хэлний зөв бичих зүйн дүрмээр шалгаж, алдааг илрүүлэн зөв
хувилбарыг санал болгон засах боломжтой учир хэрэглэгч таны алтан цагийг
хэмнэх найдвартай туслах юм.
Болор алдаа шалгуур нь:
• Монгол хэлний хэл шинжлэлийн мэдлэг, судалгаанд суурилж, үг зүйн хувиллын дүрмийн бүх боломжийг агуулсан.
• 40 сая гаруй үүсмэл үгийн хүчин чадалтай.
• Хэрэглэгч өөрийнхөө хувийн үгийн санг үүсгэх боломжтой.
• Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллана.
• Бичвэр хуучин кодчлол агуулж байвал таньж хөрвүүлэ ... read more
|
|
Болорсофт ХХК шинэ байранд нүүж орлоо
2013-01-28 21:20:29
|
Болор толийг
зохиож, арчлан ажиллуулж буй Болорсофт ХХК нь МТ паркаас нүүж,
Мэргэжилтний 20-н буудлын урд Хөх сүлдийн байрны 502 тоотод орлоо. Албан
ёсны хаяг нь СБД-н 2 хороо, Энхтайвны өргөн чөлөө, Хөх Сүлд группийн
байр 502 тоот болж өөрчлөгдлөө. Мөн утасны дугаар өөрчлөгдөж 77111140
боллоо.
|
|
|
Бид
өнөөдөр нэмэлт сервер суурилуулах үйл ажиллагаа хийх явцад тохиргооны
асуудлаас үүдэн түр саатал гарсанд нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье!
Цаашид Болор толь маань дор хаяж 2 сервер дээр ажиллах тул улам
найдвартай тасалдалгүй ажиллах боломжтой боллоо. Одоогоор нэг сервер
маань ХБНГУ нөгөө нь АНУ-д байршиж байна. Цаашид монголд сервер нэмэхийг
хичээнэ.
Олон сервер дээр улам үр бүтээмжтэй ажиллуулахын тул тархалттай орчинд тохируулан програмчлалыг шинээр хийж эхэллээ. |
|
|
Бид шинэ сервер рүүгээ нүүлгэх ажлыг хийж дуусгалаа. Одоо гацах асуудал гарахгүй байх хэмээн найдаж байна.
|
|
|
Сүүлийн
үед бид хэрэглэгчдээс манай сервер удаж, гацаж байгаа тухай гомдол ихээр
хүлээн авлаа. Үнэхээр манай хуучин серверийн хүчин чадал ачааллаа
дийлэхээ больсон тул бид шинэ сервер тоноглож нүүх бэлтгэл хийж байна.
Серверийг Европ эсвэл Америк тивд авахаар төлөвлөж байна. Монголд сервер
тоноглож байршуулах нь хэт өндөр өртөгтэй байгаа тул сервер тавих
санхүүгийн боломжгүй байна. |
|
|
Due to access
rising rapidly for the last 52 days, each web server protocol file have
been increased from 17gb to 37gb, making server disk full and causing
technical interruption on 17th of August 2012. We feel deeply sorry for
our customers and the problems were immediately concerned and fixed.
|
|
|
We improved the priority of results specially for collocations and compound words and they are now listed on top.
|
|
No comments:
Post a Comment